Мөнх тэнгэр мэдтүгэй

Гэрийн хэлхээ үл эвдэх цааз ёс бол эртээс байсан гэдэг нь дээрх баримт судалгаанаас ойлгож болох юм. Монголууд цэвэр цусаа хадгалж үлдэх талаар төрийн цааз тогтоох зэргээр олон арга техникийг түүхэн дээр хэрэглэж ирсэн байна. Орчин үед Монгол төр засгаас “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, “Үндэсний аюулгүй байдлын тухай хууль”, “Соёлын тухай хууль”, “Гэр бүлийн тухай хууль” зэрэг хууль тогтоомж, үзэл баримтлалуудыг батлан гаргаж,  үндэс угсаагаа хадгалж үлдэх талаар тодорхой арга хэмжээ авсан гэж үзэх үндэс бүрэлдэж байна. Эдгээр хууль тогтоомж, үзэл баримтлалд шүүмжлэлтэй хандах, цаашид засаж залруулах зүйлүүд байгаа боловч,  ямар ч байсан төр засгаас үндэс угсаагаа хамгаалах талаар авсан эхний арга хэмжээ хэмээн ойлгож болох юм. Энэ утгаараа эдгээр хууль тогтоомж, үзэл баримтлалуудыг ач холбогдолтой бөгөөд ирээдүйгээ харсан төрийн бодлого хэмээн үнэлж болох юм.

Энд Мөнх тэнгэр судлалын үүднээс уг асуудалд хандан судалгаа хийж, гэрийн хэлхээг үл эвдэх буюу үндэс угсаагаа хадгалж үлдэх талаар арга зам хайж эрэлхийлэл хийсэн юм. Үндэс угсааны цэвэр байх асуудал/Pure blood/ нь яагаад Мөнх тэнгэртэй холбогддог бэ гэвэл, ерөөс ганц өгүүлбэрээр утга нь тодорхойлогдоно. “Монголын нууц товчоо”-нд Монголчуудын язгуурыг дээд тэнгэр буюу Мөнх тэнгэрээс гаралтай хэмээн тэмдэглэсэн байдагт хамаг шалтгаан оршино. Тэнгэр язгуур дэлхийн улс үндэстэн болгонд байдаггүй, зөвхөн Монголчуудад заяасан байдаг ажээ. Тэнгэр язгуурыг хамгаалж үлдэх явдал бол Монголчуудын үүрэг болох юм. Тэнгэр язгуур гэж хэлэх нь хэт гүн, жирийн ухамсрын төвшинд ойлгогдохгүй байж болох тал буй. Тэгвэл ховордож устаж буй амьтан ургамлыг хамгаалж үлдэх дэлхий нийтийн аян зохиогдож буйн нэгэн адил цөөн хүн амьтай устах гэж байгаа үндэстэн ястныг ч түүнээс илүүтэй хамгаалж хайрлах асуудал байгаа юм гэвэл илүү тодорхой байж болох юм. Нөгөө талаасаа дэлхийн олон улс орныг нөлөөлж байсан түүхэн гавьяа зүтгэлтэй нүүдэлчин үндэстний генийн санг цэвэр байлгах явдал ч гэсэн дэлхийн нийтийн анхаарлын чигт байвал зохих асуудал билээ.

 Дэлгэрэнгүй»

МӨНХ ТЭНГЭРИЙН АЛТАН ХАЙРЦАГНЫ БОДЛОГО

2010 оны 02-р сарын 25 Нийтэлсэн The World Academy of Munkhtenger Studies

Монгол түмэн эртээс Мөнх тэнгэрт шүтэн амьдарч, үндэс угсаагаа хамгаалж үлдэх талаар олон бодлого ухаан сэдэн хэрэгжүүлж ирсэн түүхтэй юм. Түүхэнд байсан эдгээр бодлого ухаануудыг нэг бүрчлэн судалж, тунгаан шүүж үзээд уг удмаа мэдэж, Мөнх тэнгэрт сүсэглэх, овог нэрээ сэргээн, зөв хэрэглэж, Монгол үндэс угсаагаараа бахархаж явах, угийн бичиг хөтөлж, хяналт хариуцлагыг буй болгох, ургийн найр хийн төрөл садангийн хэлхээ холбоог сайжруулан, ахас дээдсээ хүндлэх, үр удмаа нэмж, цэвэр удмаа үлдээх зэрэг зарчмууд голлож байсан бололтой хэмээн дүгнэж байна. Бид эдгээр зарчмуудыг өнөөдөр сэргээн хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагтай гэж үзсэн бөгөөд хураангуйлан нэгтгэж Мөнх тэнгэрийн алтан хайрцагны таван бодлого хэмээн нэрлэн уламжлаж байна.


Алтан хайрцагны бодлого гэж нэрлэж байгаа нь Чингис хааны найман цагаан гэртэй холбоотой юм.Чингис хааныг тэнгэрт хальсны дараа түүний шүтээнд зориулан найман цагаан гэрийг босгосон түүхтэй. Их Монгол улсын 36 хааны хамаг сүүлчийн хаан Лигдэн хутагт хүртэл найман цагаан гэр нь төрийн дээд шүтээн байв. Тухайн үед болтол алтан ургийн хаан ширээ залгамжлах эрх бүхий хүн байсан ч заавал Найман цагаан гэрт мөргүүлж байж хаан ширээнд суулгадаг хатуу ёс мөрдөгдөж байсан юм. Ингэж хаан ширээнд суух тангараг өргөхөд нь алтан хайрцаганд хадгалсан бодлогыг уламжлан сонсогдог байсан бололтой юм. Үүнийг батлах хэдэн баримтыг хэлье:

 Дэлгэрэнгүй»

ЧИНГИС ХААНЫ ШАШНЫ СЭТГЭЛ ЗҮЙ

2010 оны 02-р сарын 25 Нийтэлсэн The World Academy of Munkhtenger Studies

Урьд нь нийтэлж өнгөрсөн “Мөнх тэнгэрийн шашныг үндэслэгч”, "Чингис хаан бол Монгол хүний бурхан мөн”  зэрэг өгүүлэлд Чингис хаан Монгол үндэстнийг нэгтгэж Их Монгол улсыг байгуулсны дараа  засаг  төрийн   зохион  байгуулалтыг  бий болгохын зэрэгцээ Монголын уламжлалт шашинд өөрчлөлт шинэчлэлт хийж,  цорын ганц бурханыг шүтэн бишрэх монотеизм буюу Мөнх тэнгэрийн шашныг үүсгэн байгуулсаныг авч үзсэн билээ. Чингис хаан нь тэнгэрт хальсныхаа дараа Мөнх тэнгэрийн шашныг үүсгэн байгуулагч болохын хувьд, басхүү Мөнх тэнгэртэй хамгийн ойр дотно харьцаж түүний захиа зарлигийг дамжуулан биелүүлэгчийн хувьд Монголын ард түмний сэтгэл зүрхэнд мөнхрөн эдүгээ хүртэл бурхан хэмээн төр болон иргэдийн хэмжээнд тахин шүтэгдсээр ирснийг авч үзсэн билээ. Харин энэ өгүүлэлд Чингис хааны бие хүний шашны сэтгэлгээг сэтгэл зүйн үүднээс тухайн үеийн нийгэм улс төрийн байдал, орчин нөхцөлтэй нь тулган судлаж үзэхийг зорьсон юм.

 Дэлгэрэнгүй»

МӨНХ ТЭНГЭР

2010 оны 02-р сарын 25 Нийтэлсэн The World Academy of Munkhtenger Studies

Мөнх тэнгэрээс эх үндэстэй бөгөөд түүнээс үүдэн нийгмийн ухамсарын хэлбэр болон бүрэлдэн тогтож, хэвшин уламжлагдаж ирсэн шашин-философи, ёс суртахуу, эрх зүйн тогтолцоог бид Мөнх тэнгэризм хэмээн нэрлэх нь зүйтэй хэмээн үзлээ. Мөнх тэнгэризм бол Монголчуудын хүчрэгжилт, сэргэн мандалтын оюуны гол хүчин зүйл нь болж байсан юм.
 “Монголын нууц товчоо”-ны нууц нь юунд орших вэ? Энэ бол гарцаагүй, эргэлжээгүй Чингис хааны тэнгэрлэг язгуур, мөнх тэнгэрийн хүчийг олсон эзэн хааны гайхамшигт ид шидийн нууцлал байлаа.
 Мөнх тэнгэризм нь зөвхөн Монголд төдөйгүй хүн төрлөхтөний сэтгэхүйн ухамсарт тодорхой хэмжээнд нөлөөлж байсан гэдгийг би энд баримттай хэлж чадах байна.
 XIII зуунаас XIV, XV зуун хүртэл дэлхийн олон оронд, бүр XVIII, XIX зуун хүртэл дэлхийн зарим оронд Монголын эзэнт гүрэн ноёрхож Мөнх тэнгэрийн үзэл номллын нөлөөн доор ази европын тэдгээр улс орнууд оршиж байсан юм.
Өнөөдөр хэд хэдэн Монгол үндэстний улс орон оршин тогтонож, Их Монгол улсын гал голомтыг бадраж, удам угсааг залгаж, Мөнх тэнгэрийн үзэл номллын хүчинд хөгжин цэцгэлж байгаа билээ.

 Дэлгэрэнгүй»

МӨНХ ТЭНГЭРИЙН АРВАН ГУРВАН ЦААЗ ЁС ОРШВОЙ

2010 оны 02-р сарын 25 Нийтэлсэн The World Academy of Munkhtenger Studies

Тэгвэл бид энэ их оюуны өв сангаас чухам юуг нь өвөлж авах бэ гэдэг бол асуудлын гол нь байгаа юм. Мэдээж тэр бол цэвэр монгол ухаан буюу монгол хүний оюун ухаанаар бүтсэн давтагдашгүй, гайхамшигт оюуны үнэт зүйл, сэтгэлгээний их өв хөрөнгө болох нь тодорхой юм.
Тийм ээ, Энэ бол мөнх тэнгэрт тулгуурласан Чингис хаанаар төлөөлүүлсэн XIII зууны Монголчуудын боловсруулж хэрэгжүүлж байсан үзэл номлолын цогц ойлголт буюу Мөнхтэнгэризм болно.
Өнгөрсөнд манай эрдэмтэд энэ чиглэлийг барьсан судалгаа шинжилгээний ажлыг нилээд доривтой хийж ирснийг энд тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Тухайлбал, их засаг хуулийн зүйл заалтуудыг бүрэн эхээр нь цуглуулах/В.Я. Рязановский "Чингис хааны их засаг"/, билэг сургаалуудыг түүвэрлэн эмхэтгэх/Г.Намжил”Чингис хааны засаг ба билэг” 1989 он/ талаар чамгүй их ажил хийгджээ. Бид энэхүү гаргасан амжилт бүтээл дээрээ тулгуурлан улам нэг алхам шат ахиулан гүнзгийрүүлэх асуудал зайлшгүй урган гарч байна. Тухайлбал гол агуулгыг нь тунгаах, дотоод уялдаа холбоог нь сайжруулах, системчлэх, онолын сэтгэлгээний үүднээс хандах зэрэг явдал юм.

 Дэлгэрэнгүй»

МӨНХ ТЭНГЭРИЙН ҮҮСЭЛ, ХӨГЖИЛ

2010 оны 02-р сарын 25 Нийтэлсэн The World Academy of Munkhtenger Studies

Монголчуудын шашны сэтгэлгээ нь олон мянган жилийн турш animism/сүнс буй гэх үзэл/, шаманизм/сүнстэй харьцах эртний сүсэг бишрэлийн хэлбэр буюу бөө мөргөл/, polytheism/ажил мэргэжилийн олон төрлийн бурхад буй болсон үе/, dualism/эцэг тэнгэр, эх газраа шүтэхүй-ийн үе шатыг туулсаар XIII зуунтай золгодог бөгөөд Монгол үндэстэн нэгдэж хүчирхэг төрт улс байгуулагдан дэлхийг байлдан дагуулсан зэрэг түүхэн үйл явдалтай нөхцөлдөн Монголчуудын шашны сэтгэлгээ оргилдоо хүрч мөнх тэнгэрийн monotheism болон бүрэлдэн тогтжээ.

 Дэлгэрэнгүй»

БӨӨ МӨРГӨЛ БА МӨНХ ТЭНГЭРИЙН ШАШИН

2010 оны 02-р сарын 25 Нийтэлсэн The World Academy of Munkhtenger Studies

Ер нь бүх юм хөдөлгөөнд оршиж уламжлагдан шинэчлэгдэж хувьсан өөрчлөгдөж байдаг жам хуультай. Тийм ч учраас Монгол бөө мөргөлийн хөрс суурин дээр Мөнх тэнгэрийн шашин уламжлагдан шинэчлэгдэж бий болжээ. Бөө мөргөл үгүйгээр Мөнх тэнгэрийн шашныг огт төсөлөхийн аргагүй юм. Мөнх тэнгэрийн шашин нь бөө мөргөлөөс ихээхэн зүйлийг өвлөн авчээ. Мөнх тэнгэрийн шашин нь уламжлагдан шинэчлэгдсэн шашин учраас бөө мөргөлөөс дараах дэвшилттэй талыг агуулж баймой.
Тухайлбал: Бөө мөргөл Мөнх тэнгэрийн шашин хоёрт зарчмийн ялгаа бий.

 Дэлгэрэнгүй»

ЧИНГИС ХААНЫ ШАШНЫ ӨӨРЧЛӨЛТ

2010 оны 02-р сарын 25 Нийтэлсэн The World Academy of Munkhtenger Studies

Мөнх тэнгэрийн шашны үүсэл, бүрэлдэл, хөгжилд чингис хааны гүйцэтгэсэн үүрэг их юм. 1203 онд мөнх тэнгэр хэмээх ухагдахууныг Чингис хаан анх удаа дурьдаж 1206 онд Их Монгол улс байгуулагдсаны сацуу Мөнх тэнгэрийн шашин улам нэг алхам дүрэмжин, төрөөс тусгаар сум хийд болон төлөвшсөн бөгөөд Чингис хаан Мөнх тэнгэрийн шашныг Их Монгол улсын төрийн шашин болгон зарлажээ.

 Дэлгэрэнгүй»

МӨНХ ТЭНГЭР БОЛ МОНОТЕИЗМ

2010 оны 02-р сарын 25 Нийтэлсэн The World Academy of Munkhtenger Studies

Бид Мөнх тэнгэрийн шашныг Иудай, Христ, Ислсмын дараа гарц ирсэн дэлхий дөрөв дэхь монотеизм хэмээн үзэх үндэстэй болж байна. Учир нь:
Нэгд, цорын ганц бурхныг номлосон.
Хоёрт, олон улст хүч нөлөөгөө тэлсэн.
Гуравт, олон зуун жил тасралтгүй уламжлагдаж ирснээр нь Монголчууд дэлхийд дөрөв дэхь монотеизт шашныг үүсгэн байгуулсан хэмээн дүгнэж болмой.

 Дэлгэрэнгүй»

МӨНХ ТЭНГЭРИЙН БУСАД ШАШНААС ЯЛГАРАХ ОНЦЛОГ

2010 оны 02-р сарын 25 Нийтэлсэн The World Academy of Munkhtenger Studies

"Түрүү ургасан чихнээс сүүлд гарсан эвэр хатуу" хэмээх зүйр цэцэн үгийг Монголчууд хэлэх дуртай байлугаа. Энэ мэт Мөнх тэнгэрийн шашин бүрэлдэн тогтсон нь цаг хугцааны хувьд хожуу тул бусад шашны алдаа дутагдалыг ялан давж чаджээ. Тухайлбал:
1.  Цаг хугцааны хувьд даяан дэлхийн шашны дотор хамгийн залуу шашин нь Мөнх тэнгэрийн шашин юм. Буддын шашин он толлоос өмнө YI зуунд, Христын шашин он тооллын эхлэлээр, Исламын шашин он тооллын ҮI зуунд буй болсон бол Мөнх тэнгэрийн шашин XIII зуунд буй болжээ.
2.  Газар зүйн байршилын хувьд Буддын шашин энэтхэгийн хойгт үүсч, Хятад, Төвд, Япон, Солонгос болон зүүн өмнөд азийн улс оронд, жич Монголд түгээн дэлгэрсэн бол Христын шашин бага азид үүсч IY зуунаас Ромын хаант улсын дэмжлэгийг авч чадснаар европ тивийн зонхилох шашин болжээ. Исламын шашин арабын буланд үүсч бүхий л арабын ертөнцийг хамрах болов. Харин төв Азид Монголчуудын дунд үүсэн бий болж даяан дэлхийд ихээхэн нөлөөтэй байсан шашин бол Мөнх тэнгэрийн шашин юм.
3. Угсаатны зүйн хувьд Аричууд, Сүмэрчүүд дэлхийн томоохон шашнуудыг үүсгэн уламжилж ирсэн бол Урал - Алтай хэлний үндэстэн, тухайлбал Монголчууд Мөнх тэнгэрийн шашныг үндслэжээ. Тийм ч учраас эрдэмтэн Muller.M, Wate нар шашны угсаатны зүйн ангилалдаа Монголчуудыг багтаан үзэж байлугаа.

 Дэлгэрэнгүй»

МӨНХ ТЭНГЭРИЙН ТАЛААР ИХ ХААДЫН БАРИМТАЛЖ БАЙСАН БАЙР СУУРЬ

2010 оны 02-р сарын 25 Нийтэлсэн The World Academy of Munkhtenger Studies

Мөнх тэнгэрийн шашныг Чингис хаан үндэслэж даяан дэлхийд түгээн дэлгэрүүлж байснаас гадна Их Монгол улс болон түүний эзэнт гүрний бусад их хаадууд цөм Мөнх тэнгэрийн шашныг уламжлан хөгжүүлэхэд анхаарал тавин ажиллаж байсан юм. Өнөөдөр бидэнд нэгэнт олдоод байгаа зарим нэгэн баримт сэлт дээр тулгуурлаж Монголын их хаадуудын шашны талаархи баримталж байсан байр суурь, үзэл бодолыг нь авч үзье. 

 Дэлгэрэнгүй»

МӨНХ ТЭНГЭРИЙН ШАШНЫГ ШҮТЭЖ БАЙСАН ЗАРИМ БАРИМТ

2010 оны 02-р сарын 25 Нийтэлсэн The World Academy of Munkhtenger Studies

Мөнх тэнгэрийн шашныг шүтэж байсан баримт өнөөдөр бидэнд олноор олдож байна. Еранхийд нь дараах хэдэн зүйлд ангилан үзэж болно:
1.MHT
2. Чингис хааны захиа зарлиг, засаг билиг
З.Монгол хэлний бусад сурвалж
1. Харь хэлний сурвалж
2. Төрийн албан бичиг
3. Эд өлгийн зүйл/Хааны тамга/
4. Гэрэгэ
5. Хүн чулуу
6. Гэрэлт хөшөө
7. Ардын зан үйл
8. Үндэстний ухамсар
"Монголын нууц товчоо"-д Чингис хаан мөнх тэнгэрийн шашныг үндэслэн хөгжүүлж Их монгол улсын төрийн шашин болгосон бөгөөд улмаар дэлхийд түгээж дархан дэлгэрсэн түүхэн үйл явдлыг он цагийн дэс дарааллаар тэмдэглэсэн байдаг билээ.
Гэвч "Монголын нууц товчоо"-д 1240 он хүртлэх үйл явдлыгтэмдэглэсэн байдаг учраас дараа дараачийн хаадын шүтлэг бишрэл, Монголчуудын төрийн шашны асуудлыг бусад эх сурвалжуудаассудалдаг билээ.

 Дэлгэрэнгүй»

МӨНХ ТЭНГЭРИЙН УЛАМЖЛАЛ ШИНЭЧЛЭЛ

2010 оны 02-р сарын 25 Нийтэлсэн The World Academy of Munkhtenger Studies

Хубилай сэцэн хааныг Аригбөхөөс хаан суурь булаасан, Нийслэлээ Бээжинд нүүлгэсэн, Буддын шашныг дэмжсэн гэж хэд хэдэн зүйлд буруутгадаг боловч дорно дахиныг эзлэн сууж Монголын нэрийг дэлхийд гаргасан агуу хүчит, суу билэгт их хаан билээ. Хубилай хааны бас нэгэн гавъяа бол Мөнх тэнгэрийн шашныг өвлөн хөгжүүлж хэвшүүлж дүрэмжүүлэхэд ихээхэн анхаарал тавьж байсан явдал юм. Тэрээр дөрвөн цагийн хуримыг тогтоож дэлгэрэнгүйн 69 яамдыг томилжээ. Энэ дөрвөн цагийн хурим болвоос:

 Дэлгэрэнгүй»

МӨНХ ТЭНГЭРИЙН ШАШНЫ СҮМ ХИЙДИЙН УЛАМЖЛАЛ

2010 оны 02-р сарын 25 Нийтэлсэн The World Academy of Munkhtenger Studies

Мөнх тэнгэрийн шашин бол Монголчуудын нэгдэл, сэргэн мандалтын оюуны гол хүчин байсан бөгөөд энэхүү номлол сургааль шашин шүтлэгийг төлөвшүүлэн бүрдүүлэхэд Чингис хаан чухал үүрэг гүйцэтгэжээ.
Их Монгол улсын төрийн шашны хэмжээнд үйлчилж байсан Мөнх тэнгэрийн шашин нь бүхэл бүтэн номлол сургааль, гүн ухааны системчилсэн ойлголттой байсан бөгөөд өөрийн гэсэн сүм хийдийн зохион байгуулалт, тогтсон зан үйл, ёс жаягтай байжээ.
XIII зуунд Чингис хаан тэргүүтэй нийгмийн дэвшилт сэтгэгчид мөнх тэнгэрийг нээн илрүүлсэн явдал бол Монголчуудын төдийгүй хүн төрөлхтний шинжлэх ухааны хөгжил, танин мэдэхүйн түүхэн дэх агуу их нээлт, асар том ололт амжилт байсан юм.
Гэтэл Их Монгол улс уналтад орж, Зүүн, Баруун, Ар, Өвөрт хуваагдан харийн ноёрхол, тэрсүүд үзэл суртал, гаднын шашин шүтлэгт автагдаж эхлэхийн хэрээр Монголын уламжлалт тэнгэрлэг шашин бууран доройтож, ардын зан үйл, орон нутгийн шүтлэг бишрэл болон хувирсан юм.

 Дэлгэрэнгүй»

МӨНХ ТЭНГЭРИЙН ФИЛОСОФИ-ЁС ЗҮЙ, НИЙГЭМ- УЛС ТӨРИЙН ҮЗЭЛ

2010 оны 02-р сарын 25 Нийтэлсэн The World Academy of Munkhtenger Studies

XIII зууны эхэнд Монголчууд ертөнцийг хоёр эхлэлтэй гэж үзэж байсныг философид дуализм хэмээн нэрлэдэг. Тухайлбал: Монголчуудын ойлгож байснаар эр үүтгэл хэмээх эцэг тэнгэр бол ухамсарын шинжтэй, эм үүтгэл хэмээх эх газар бол матерын төлөвтэй ажээ. Монголчууд хүн нас барахыг өөд боллоо гэж хэлдэг, Чингис хааныг МНТ-д “тэнгэрт халив” гэсэн байдаг. Энэ бол Монгол хүний ухамсар, оюун ухаан, сүнс тэнгэрээс ирж түүнрүүгээ буцдаг гэсэн үзэлийг баримтжуулж байгаа жишээ мөн. Мэдээж хүний махан бие бол газраас бүтэж түүндээ буцан шингэдэг билээ. Тийм ч учраас “үржилт эх газраа үхэж хэвтэх бие минь” гэсэн байдаг. Харин Чингис хааны философийн талаар хийсэн хамгийн том нээлт бол мөнх тэнгэрийг ухаарсанд оршиж байгаа юм. Энэ нь Монголыг нэгтгэх, дэлхийг байлдан дагуулах түүхэн үйл явдалтай шууд холбоотой байна. Дэлхий дахинийг нэгтгэн захирсан Чингис хааны төр эрх зүйн философийн үндэс бол мөнх тэнгэрийн монотеист номлол cypгаал болох юм. Өөрөөр хэлбэл тухайн үеээс эхлэн Монголчууд философийн монотеист чиглэлийг баримтлан хөгжүүлж ирсэн нь тодорхой байна. Мөнх тэнгэр бол матери ухамсар гэж хуваагдахгүй, нэгдсэн, туйлын, цорын ганц бүхний эхлэл ажуу.

 Дэлгэрэнгүй»